2013.04.26-ны Баасан гаригийн 19.00 цагт UB PALACE-ийн их танхимд болсон уг тоглолтонд Нью Прогресс группын ажилчид ч бас өөрсдийн хандиваа өргөж, хамт олноороо хүрэлцэн очсон бөгөөд түүнийг дэмжиж ирсэн бүх хүмүүсийн халуун сэтгэлээр Ариунсайхан маань удахгүй эдгэнэ гэдэгт итгэлтэй байна.
2013-04-29 12:01:21 ДэлгэрэнгүйХүргэн ахынхаа гэр бүлийн маргааны золиос болж гэр бүлээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Д. Бум-Эрдэнийн гэр бүлд Нью Прогресс Группын зүгээс 4 сая гаран төгрөгийн хандив тусламж үзүүлжээ.
2013-04-18 14:40:48 ДэлгэрэнгүйХовд аймгийн иргэн Г.Хишигнямын хүсэлтийг харгалзан үзэж бөөрний архаг дутагдалд орж бөөр шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрт нь дэмжлэг үзүүлж, 2 ой гурван сартайдаа тархины хавдар нь хожуу оношлогдсон И.Эгшиглэн охинд Нью Прогресс Группын нийт хамт олон нэг өдрийн цалин болон сэтгэлийн өглөг хандив өгчээ.
2013-02-26 12:44:44 ДэлгэрэнгүйНью прогресс группын дэргэдэх “САНДАГ САН”-гаас япон эмч нарын тус дэмийн хариу болгон цунами, газар хөдлөлтийн үеэр Ховдын ард иргэдийнхээ нэрийн өмнөөс хандив өгч, зүрх хамгаалах төслийн нарийн мэргэжлийн эмч нарыг Ховд аймагт ажиллуулж үзлэг оношлогоо хийлгэн, 5 хүүхдэд нэг бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй хагалгааг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй хийлгэв. Мөн “Хөдөөгийн эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн тоноглогдсон авто машин, аймгийн төвийн 5 өрхийн эмнэлэг болон Булган сумын өрхийн эмнэлэгт тус бүр компьютер принтер, 4 тасагт шаардлагатай тоног төхөөрөмж, 106ш эмнэлгийн зориулалтын орыг БОЭТөв болон Эрүүл мэндийн газарт тус тус хандивлав.
2013-02-26 12:39:11 Дэлгэрэнгүй